Монголд байтугай дэлхийд ховорхон тохиолддог төрөлт Хөвсгөл аймагт гарлаа. Тодруулбал, Өнгөрсөн 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн төрх тасагт тус сумын харьяат н.Нарантуяа гэх эмэгтэй 6 кг жинтэй хүү төрүүлжээ.
Энэ нь Мөрөн суманд төдийгүй, Монгол улсын хэмжээнд анх удаа төрж буй хамгийн том хүүхэд аж. Одоо эх хүү хоёрын бие маш сайн байгаа. н.Нарантуяагийн хувьд энэ нь хоёр дахь төрөлт нь юм байна.
Анагаах ухааны хэллэгээр бол 5 кг жингээс давсан төрөлтийг аварга гэж нэрлэдэг байна. Хамгийн сүүлд гэхэд Томск мужийн эмнэлэгийн эмч нар мягмар гаригт 6,4 кг жинтэй хүүхдийг эх барин авчээ. Ийм хүүхэд 1500-д 1 төрөх тохиолдол байдаг аж.

Сэтгэгдэл ( 3 )
Emch sain bas bn
Hovsgoliin emegteigees ternees tom chuluu garaad baihad ene bol baij boloh l huvilbar ym daa
мундаг ээж байна аз жаргал хүсье