Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг ч энэ удаа бүдүүн өвсөнд биш архинд бүдэрсэн нэгэн эрхмийн тухай өгүүлэх гэж буйг уншигчид гадарлаж буй биз ээ. Улсын начин С.Эрдэнэбат олон жил нөхөрлөсөн дотны найзныхаа нүдийг халбагаар хатгаж сохолсон гэх мэдээлэл газар аваад байна. Архины халуун, ааг омгоор үйлдэгдсэн гэх тайлбартай эл хэрэг нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орших нэгэн бааранд болжээ.
20 гаруй хоногийн үйлдэгдсэн эл хэргийн үеэр сэжигтэн, хохирогч нарын хэн хэн нь халамцуу байжээ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг юм хойно аахар шаахар зүйлээс болж маргалдан улмаар энэ нь халбага сэрээнд хүрч нэгнийхээ нүдийг сох хатгах шалтгаан болсон байна.
Нүдээ халбагаар хатгуулсан хохирогч н.Болдбаатар нь өдгөө 50 насны босго алхаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн заан цолтой нэгэн аж. Түүний үеийнхэн нь “нугас” хочоор нь андахгүй гэх.
Харин халбагаар андынхаа нүдийг “ухсан” Улсын начин С.Эрдэнэбатын тухайд Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан аж. Самбогийн тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин, Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер нэгэн бөгөөд тус дүүргийн Спортын хорооны даргаар дөрвөн жил ажилласан түүнийг танихгүй хүн бараг байхгүй.
Төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор энгэрээ цоолсон энэ эрхэм Биеийн тамирын болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, Монгол Улсын шилдэг дасгалжуулагчаар 7 удаа шалгарч байсан, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, магистр цолтой, самбо, жүдогийн эмэгтэй тамирчдыг дэмжих зорилгоор “Монгол охид” клубыг үүсгэн байгуулж байсан гээд цол гуншин, намтар түүх нь арвин.
Өдгөө 52 настай түүнийг заргачаараа алдартай гэх. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гарган хандаж байсан нэгэн аж.
Монгол бөхийн жудаг, ноён нуруу гээч зүйлийг ор тас гээж олныг сэртхийлгэсэн эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.
Гэтэл Улсын начин С.Эрдэнэбат нь бүх бурууг архинд өгч, нүд сохолсон асуудлаа мөнгөөр шийдэн, цагдаа шүүхээс холдуулахаар зүтгэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Тэрбээр хохирогчийг дарамтлан цагдаагийн байгууллагад өгсөн өргөдлөө татаж авахыг шаардан, найман оронтой тоогоор яригдах мөнгө амалж, үүнийхээ хойноос ч уйгагүй хөөцөлдөх болжээ.
Түүний эл дарамт шахалт нь хэрээс хэтэрч байж суухын аргагүй байдалд хүргэж байгаа учраас хохирогч н.Болдбаатар хотоос гарч явахаас өөр аргагүй байдалд хүрсэн аж.
Х.Амгалан

Сэтгэгдэл ( 14 )
negniigee dooshin hiih hereg bnu ain
bolimoor yumaa
ali erdenebat ve
oo manai selengin nachin bnshd
бяр яахав их л биз тэгэхдээ ихэнх бөхчүүд үүгээрээ дээрэлхэх гэж буруу явдал гаргадаг. хэрэв омогтой хүүтэй бол энэ начин шонхор 2 нүдээ ухуулах л болждээ
uuruu uruusun nvdgvi hiimel nvdtei gar bgaa yum.
ene medee hend heregtei bnaa. shal demii uym bichihee bolimoor uymaa
bitgii bie bieniigee hudlaa bicheechee
UIH GISHUUNEER SONGOH NI ZUV.
50 sayar nudee hudaldah bolj bainuu davarsan garuu gui yu yadaj negentl nudgui bolson yum chin 500 sayiig avah heregteishd
хэ хэ 50 000 000 саяыг өгөх гэсэн гэлүү .
8 n orontoi too xelj baigaa bol ix baga mongo baina. dor xayj xagas ter bum baix estoi. boxchuud bayn shuu dee