Монгол Улсад геополитикийн судалгааг хөгжүүлэх энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, сонирхогч, дэмжигчдийн оюуны чадавхийг сайн дурын үндсэн дээр нэгтгэхийг зорьдог Геополитикийн хүрээлэнгээс Геополитикийн нөхцөл байдлын талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл болсон байна. Дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, төрийн гадаад, дотоод бодлого, улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд геополитикийн шинжлэх ухааны байр суурьнаас бие даасан дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байсаар байгаа. Түүнчлэн тус хуралд олон эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавин хэлэлцүүллээ. Нэр бүхий эрхмүүд улс монголын язгуур эрх ашгийн талд байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал, МУНН-ын дарга Б.Батболд “Манай төр засаг, шийдвэр гаргагчид аливаа чухал шийдвэр гаргахдаа мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаач нарын тооцоо, судалгаа, дүгнэлтэнд үндэслэн шийдвэр гаргах механизм байхгүй бөгөөд үүнийг эрх зүйн актаар баталгаажуулсан юм ч байхгүй өнөөдрийг хүртэл улс орныг удирдсан байх юм. Мөн хуралд оролцогсод ҮАБ-д сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг гадаад фактороос илүү дотоод фактор гэж үзэж байна. Сүүлийн үед эрдэс баялгийн том ордууд нээгдсэнээр манай улс үндэстэн дамнасан корпорациудын хараанд орсон. Уг баялгийн ашиглалттай холбоотой буруу бодлого явуулснаас хөрш орнуудтай харьцах харилцаанд асуудал үүсч болзошгүй гэх мэт аюулгүй байдалтай холбоотой олон том асуудал бий болсон байгаа юм.
Ийм үед аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагуудаа нэгтгэн зангидах,эрх мэдлийг нь тэлэх зэрэг арга хэмжээ авч явуулах хэрэгтэй байтал эрх баригчид эрхзүйн шинэчлэл нэрийн дор эсрэгээр нь улам задлан жижигрүүлэх чиглэл барин эрх зүйн зохицуулалт хийж байгааг юу гэж ойлгомоор ч юм бэ дээ. Нөгөө олон ард түмний, эх орны эрх ашиг ярьдаг намууд иргэний хөдөлгөөнүүд яагаад эсэргүүцэл үзүүлэхгүй дуугүй байна. Энэ асуудлыг улс орны аюулгүй байдал түүний тусгаар тогтнолыг алдагдуулахын тулд хийж байгаа үйлдэл хэмээн үзэж байна. Өнөөгийн цагийн байдал, үндэсний эрх ашиг аюулгүй байдал хангах чиг үүргийн байгууллагуудаа нэгтгэн зангидах, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож эрх мэдлийг нь тэлэх, хөрөнгө санхүүжилтийг нь нэмэх зэрэг арга хэмжээ авах ёстой гэдгийг анхааруулаад байхад ингэж балайтаж улс орны язгуур эрх ашгаар тоглох эрх хэнбугайд ч байхгүй гэдгийг л хэлэх байна...Энэ газар нутаг дээр биднээс өмнө Монголчууд амьдарч байсан биднээс хойш ч амьдарна. Харин бидний хойчист амьдрах тэр эрхийг хүнд өгөхийг зөвшөөрнө гэдэг байж болохгүй зүйл.... Үүний төлөө бүх Монголчууд маань байгаа гэдэгт би л лав эргэлзэхгүй байна...” гэж хэлж байна.

Сэтгэгдэл ( 2 )
ШАШИН ХЭЗЭЭ Ч ТАНАЙХЫГ СӨНӨӨХӨӨР ИРЛЭЭ ГЭДЭГГҮЙ ИНЭЭЖ ГОЁ ЗҮЙЛ ЯРЬЖ ИРДЭГ ЭЭ ХЭРЭВ ГАНТӨМӨР ТИЙМ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА БОЛ БОЛОВСРОЛ МЭДЭХГҮЙ ХҮН ЮМ БАЙНА.
БОЛОВСРОЛЫН САЙД ГАНТӨМӨР ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРЭЭР ОРЖ ИРСЭН МОРМОНЫ ШАШНЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛЫН БАГШ НАРТ ОЛОН САР СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИН УЛС ҮНДСЭЭ ХАГАРАЛДУУЛАХ АЖИЛ ХИЙЖ БАЙНА