Мисс Т.Туяамаа чинээлэг эртэй нэр холбогдсондоо уурлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Олон улсын миссийн тэмцээнд оролцож, Солонгос продюссерүүдийн анхаарлыг татсан загвар өмсөгч Т.Туяамаа нэлээд хэдэн жил үерхсэн найз залуугаасаа салсан бололтой. Хайр сэтгэлдээ үнэнч байж, ирээдүйн амьдралаа төлөвлөж явсан модель бүсгүй чухам юуны учир ийнхүү ганцаар хоцорсныг мэдэх юм алга.

Загварын ажил, хичээл сургууль гээд хэрэндээ л завгүй явдаг Т.Туяамаа нэлээд даруухан талдаа боловч үзэл бодлоо илэрхийлэхдээ хэнээс ч дутахааргүй аж. Мисс бүсгүйг саяхнаас томоохон компанийн захирлыг хүүтэй үерхэж, айл гэр үймүүлсэн хэмээн хэвлэлээр шуугиж эхлээд буй. Гэвч тэрбээр энэ бүхнийг үгүйсгэж “Би хэзээ нэгэн цагт ханхүүгээ олно. Иймэрхүү худал юм мэдээлэхээ болимоор юм” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Мисс, модель бүсгүй “Catwalk”хамтлагийн гишүүн бөгөөд дуулах, бүжиглэх дуртай нэгэн билээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
суугий(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

монгол гоо үзэгслэн минь урагшаа чи үнэхээр гоо үзэгслэнтэй ямар ч солонгос од чамайг гүйцэхгүй

1  |  0
zochin (112.72.12.130) 2025 оны 03 сарын 13

zuv shd

1  |  0
Top