Даргаа цогцосыг нь нуучихлаа, одоо яах вэ? гэсэн мессэж иргэдийг төөрөгдүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд зарим иргэдээс айж түгшсэн байдалтайгаар  “...миний гар утсанд "Даргаа цогцосыг нь нуучихлаа, одоо яах вэ?" гэсэн мессеж ирлээ” гэсэн мэдээлэл, дуудлагыг хэд хэдэн удаа ирүүлсэнг  НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд   “гэмт хэргийн шинжтэй “ энэ мэдээллийг шалгав.

 Шалгалтаар Нийслэл, хөдөө орон нутгийн дунд сургуулийн 17-18 насны хүүхдүүд анх мэдээллийг фэйсбүүк, твитерт байсанг хуулан авч гар утаснаасаа найз нөхөд, танил хүмүүстээ  илгээж айлган тоглох болсноор бусад хүмүүст шоглоомын маягаар тараах эхлэл болж  иргэд, нийгэмд  айдас түгшүүр төрүүлсэн болохыг тогтоон шалгаж байна.

Хэрэв таны гар утсанд ийм мессеж ирвэл хүлээцтэй хандаж нийгэмд айдас төрүүлэх мэдээллийг бусдад дамжуулах байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top