208 кг бугын эвэр БНХАУ руу гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Манай улсын хилээр  их хэмжээний соёо гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээлж байсан. Тухайн үед тэдгээр соёо яг ямар амьтных гэдэг нь тодорхойгүй байсан ч сүүлд баавгайн соёо болох нь тогтоогдсон. Тэгвэл ийм байдлаар хууль зөрчих гэж байсан бас нэг хэргийг хилчид илрүүлжээ. Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэргээр БНХАУ-руу гарах гэж байсан машинд бугын 208 кг эвэр нуусан байсныг хилчид олсон байна. Өнгөрсөн лхагва гаригт илрүүлсэн эдгээр бугын эврүүд ДГО 27-82 улсын дугаартай, хар өнгийн жийп машинтай зорчигчид авч явсан бөгөөд хилээр гаргахыг хориглосон ан амьтны түүхий эд авч явсан тэднийг хилчид хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тэдний авч явсан бугын эврийн нэлээд нь шинээрээ байсан бөгөөд “Ийм хэмжээний эврийг дор хаяж 50 буга агнаж байж авах боломжтой” гэж хууль хяналтын байгууллагын ажилтан хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top