Хөдөлмөрийн яамнаас иргэдийн ажил эрхлэлтэнд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Мэргэжлийн зөвлөх баг ажиллуулах” хөтөлбөрийг хөдөлмөрийн яамнаас санаачилан хэрэгжүүлэх боллоо.Түүнчлэн мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай ахмадуудаар баг бүрдүүлэн тэдний мэдлэг, арга барил, оюуны нөөц боломжийг улс орондоо, аж ахуйн салбар бүрт ашиглах юм байна. Ахмад эмч, багш, хуульч, инженер, эдийн засагч, хэвлэл мэдээллийн ажилтан, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, эрдэмтэн гэсэн найман зөвлөх багийг бүрдүүлэн ажиллуулахаар болжээ.
Ингэснээрээ нэг талаас тэтгэвэртээ суусан ахмадуудын амьдралын идэвхийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго орших аж. Ахмадуудыг нийгэм улс орны шаардлагатай салбар нэгжид ажиллуулах талаар чуулганаар хэлэлцэж эхлэлийг нь тавьж байна. Урьдчилсан тооцоогоор 5000 гаруй ахмад хамрагдаж 1тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тооцоолоод байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ахмадууд аймаг дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст хандах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )