H7N9 вирус өөр хөхтөн амьтнаас хүнд халдаж болзошгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 28

Томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдэн өвчлөгсдийн тоо 100 давж, амиа алдагсдын тоо 23-д хүрээд байгаа гэх мэдээллийг өмнөд хөршийн зүгээс өгч буй. Тэгвэл хувьсах үйл явцын үр дүнд бий болсон H7N9 шувууны ханиадны вирус хүнд өөр хөхтөн амьтнаас халдах магадлалтай юм байна гэдэг дүгнэлтэнд Хятадын эрдэмтэд хүрчээ. Академич Ли Ланьзюань эрхмийн  хэлснээр Н7 гений амин хүчлийн бүтэц өөрчлөгдсөн цагт халдах аж. H7N9 амьсгалын цочмог дутлын хам шинжийн өвчлөлтэй төстэй гэж тэд  үзэж байна. Гол нь ийм дүгнэлт нь  өвчний тархалттай амжилттай тэмцэж, зөв эмчлэх боломж олгоно гэж шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top