Хот тохижилтын газрын дарга Нийслэлийн шинэ өнгийг тодорхойлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Нийслэл хот маань өнгөтэй, гэрэлтэй, гэгээтэй цаанаа л нэг “эзэнтэй” болж байгааг хэн хүнгүй л анзаарч байна. Өчигдөр л гэхэд Сүхбаатарын талбайг анх удаа Нийслэлийн Хот тохижилтын газар бүхэлд нь сайхан угаалаа. Хэзээ л манайд зам талбайгаа машинаар угааж, тоос шороог нь соруулж байлаа даа. Бөөн бөөн шороо бужигнуулан, нүүр амгүй өөдөөс шүүрддэг ”аймшигтай үе” ард хоцорч байгаа нь яах аргагүй сайшаалтай хэрэг. Зам угаадаг машин оруулж ирнэ гэж ярьж эхэлснээсээ хойш Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан багагүй шүүмжлэлд өртөж байсан бол өчигдөр бүрэн утгаараа ажиллаж байгааг нь харсан жирийн иргэд, сэтгүүлчид баярлаж, бахдан байсан юм. Үнэхээр цаг үетэйгээ хөл нийлүүлж, техник технологийн дэвшлийг ашиглаж  байгаад хэн хүнгүй талархалтай байна.

Зам угаадаг машинаас гадна усалгааны таван машинаар өглөө бүр зам талбайг бороо орсон мэт сайхан чийгшүүлж байх гэнэ. Замын нуухын шороог соруулдаг машинаар мөн цэвэрлэгээгээ хийхийн зэрэгцээ Нарны зам, Нарны гүүр, Их тойруу, Бага Тойруу, Энхтайваны өргөн чөлөөний зам талбайн тоос шороог соруулж, угаах аж.  Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан Нийслэл хотын шинэ дүр төрхийг тодорхойлсоор байна. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suhbaatar(183.177.99.86) 2025 оны 03 сарын 13

tuw talbai deeguur mashin dawhiad bj bolj bgaa yumuu hawtan ni hagarchihgui biz

1  |  0
Top