Зарим сургуулиуд өнөөдөр амарна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хуралтай холбогдуулан зарим сургууль хичээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, МУИС өнөөдөр амрах юм. Энэ өдрийн хичээлийг ирэх сарын 4-ний бямба гариг нөхөн оруулахаар болсон байна. Энэ нь олон орны төлөөлөгчдийг ирэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах, төв талбайд хөл хөдөлгөөн бага байлгах үүднээс хийж байгаа зохицуулалт юм. Мөн энэ үеэр яаралтай дуудлагыг НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр хүлээж авахаар болсон. Энэ ажилд гадаад хэлтэй оюутан, залуусыг оролцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа цагдаагийн байгууллагаас илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top