Гадаад харилцааны сайд Л.Болд Унгар Улсын Гадаад харилцааны төрийн сайд ноён Жолт Неметыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын иргэд Унгар Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тус улсын визийг Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас авах боломжтой болж буйг албан ёсоор мэдэгдэж, ноот бичиг гардуулав. Энэхүү зохицуулалт ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )