Манайдаа л гайгүй гэгдэж буй хэдэн дуучид маань өөр хоорондоо стиль имиж, уран бүтээлийн чанар, өвөрмөц байдлаар өрсөлддөг нь нууц биш. Үүнийгээ ч тэд “Цэвэр уран бүтээлийн өрсөлдөөн учраас атаа жөтөө, өс хонзон байхгүй” хэмээн тайлбарладаг. Тэгтэл гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн төрсөн өдрөөр найз нөхөд нь сваровский шигтгээтэй гоёмсог микрофон өгсөн явдал рок попынхны дунд далд өрсөлдөөн бий болгосон бололтой.
“Хүний шүлс, нян шингээгүй, зөвхөн өөрт зориулагдсан микрофоноор дуулахад хоолойны өнгө хүртэл өөр гардаг” хэмээн рекламдсан поп хатагтайн нөлөө ч үүнд их бий. Тухайлбал гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг “Алтан микрофоноор дуулна” гэж туйлж яваа бол, дуучин С.Наран мөнгөн микрофонтой болно хэмээсэн сурагтай. Рок попын дива хатагтай нар ингэж өрсөлдөж байгаа юм чинь бусад нь ямар микрофон барих гэж туйлшрах юм бод доо...
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
Duulaxiin xubid ch duuldag duuchid shvv Xarin ch Zasss ch gex shig yugaa bicheed bgaa mal be
Xvn yugaa edlene Xend xamaa bnaa Bichix Ymaa olj vdax vmaa
ed naryn duuldag geji yu baikh we dee