“Эх орондоо сайхан амьдарья” өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв санаачлан БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурийн төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Эх орондоо сайхан амьдарья, Ажилтай, орлоготой Монгол хүн” өдөрлөрийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 1 давхарын танхимд 09-16.00 цагийн хооронд болох юм.

Тус өдөрлөгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчид (LG Sigma, BBQ Chicken, Ilson contruction, IMR, Lotte E&C, Samsung C&T, Global Prime  )-ын төлөөлөл  болон Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүд, Дотоодын ажил олгогч байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн бизнес эрхлэгчид, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэдийн төлөөлөл багтаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top