Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар хөрсний өвс шатсан 38 дуудлага бүртгэгдсэнээс 23 нь сүүлийн дөрөв хоногт гарчээ. Цаг агаар дулаарч, гэр хорооллын айлууд хашааныхаа өвсийг цэвэрлэхээр шатаах явцдаа гал алдсан дуудлага сүүлийн 4 хоногт эрс нэмэгджээ.
Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд олон нийтийг болзошгүй гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )