Катар дахь Монгол цэргийн албан хаагчидтайгаа уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Доха хотноо ажиллах үеэрээ тус улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн араб хэлний дамжаанд суралцаж буй цэргийн албан хаагчидтай уулзалт хийв.

Элчин сайд С.Энхбат Катарын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн багш удирдлага, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сонсогчдын сурлага, ахуй байдлын талаар санал бодлоо солилцов. Монгол, Катар Улсын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд манай цэргийн албан хаагчид Катар Улсад хоёр дахь удаагаа араб хэлний сургалтад хамрагдаж байгаа нь энэ бөгөөд БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ҮАБЗ зэрэг байгууллагуудын офицер, ахлагч нараас бүрдсэн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх 5 дугаар сард төгсөлтийн баяраа хийх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top