Дэлхийн шилдэг гэрэл зурагчин тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Дэлхийн гэрэл зурагчдын хамгийн том шагнал гардуулах ёслол “Sony World Photography Awards” саяхан болж өндөрлөлөө.

Жилээс жилд хүрээгээ тэлж буй уг уралдаанд 170 гаруй орны гэрэл зурагчид 122 мянган зургаараа өрсөлдсөнөөс оны шилдгээр Норвегийн зурагчин Андрей Жестван тодорч 25 мянган ам.долларын эзэн болов. Тэрбээр 2011 оны зун Осло хотод болсон дэлбэрэлтэд өртсөн хүүхэд, залуусын хөргөөр “Нэг өдрийн түүх” нэртэй цуврал зураг авчээ. Мөн шилдэг зургуудаар Лондон хотын “Somerset house”-д үзэсгэлэн гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top