Ж.Алтанцэцэгийн тоглолт зургаан сар хүртэл хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг гурав бие даасан томоохон хэмжээний тоглолтоо өнгөрсөн намар хийх байсан ч өдийг хүртэл гурвантаа хойшлуулаад байгаа. Монголд анх удаа 3D гэрлэн тайз оруулж ирэн 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулахаар зэхсэн энэхүү тоглолтод ихээхэн хэмжээний мөнгө шаардлагатай гэдэг нь тодорхой. “Уран бүтээлээ хүмүүст хүргэхээр зорьж байгаа цагт мөнгөний хэмжээ тийм ч чухал биш” хэмээн ярьж суусан дуучин бүсгүй энэ бүхэнд толгойгоо өвтгөөгүй гэх.

Харин дээрхи тайзыг оруулж ирэх, улмаар энд угсарч босгох тал дээр нэлээд бэрхшээл тулгарч байгаа учраас ийнхүү саатсан аж. Тэрбээр ээлжит бие даасан тоглолтоо ирэх зургадугаар сар хүртэл хойшлуулсан тул одоогоор шинэ дуунуудаа дүрсжүүлэх ажилдд ханцуй шамлан зүтгэж байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, дуучин бүсгүйн 2007 онд хийсэн “Нисч ирсэн дурлал” тоглолт нь 70 саяар бүтсэн ч, гурав хоногийн хугацаанд ердөө л 30 сая төгрөгийн орлого олсон гэдэг.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odnoo(122.201.18.53) 2025 оны 03 сарын 13

Shal*****hudlaa hyyhen

1  |  0
Zulaa(122.201.18.168) 2025 оны 03 сарын 13

Xarin ch xooloinii chadal Naran duuchin ene 2 iinx Dendvv dendvv 00 gej xelj bgaa xvn Ta ooroo neg bol urlagiin medremjgvi neg bol zvger l ataach

1  |  0
Zulaa(122.201.18.185) 2025 оны 03 сарын 13

Amjilt xvsie Xvvxdvvded buyan xiideg gants duuchin Busdiigaa bodbol Xvnleg Augvi bol 6 sariin 1 nd toglox baix

1  |  0
ok(103.9.89.226) 2025 оны 03 сарын 13

mongold gants origooroo duuldag ym bilee

1  |  0
ss(202.55.182.178) 2025 оны 03 сарын 13

huurhiiduu ene hunii togloltiig hen uzeh veedee ydaj bhad hooloinii chadal 00.

1  |  0
Top