СЕХ өнөөдөр хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо буюу Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын талаар СЕХ өнөөдөр хуралдана.
Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт энэ сарын 14-ний ням гарагт болсон бөгөөд тойргийн хороо хуульд заасан хугацаа буюу санал хураалт явагдсанаас 14 хоногийн дотор СЕХ-нд тогтоолоо хүргүүлсэн байна. Дахин санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхийн санал авч, тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр СЕХ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны тогтоолын талаар өнөөдөр хэлэлцээд, сонгуулийн дүнг маргааш УИХ-ын даргад өргөн мэдүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top