Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхийн нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан, ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Хөдөлмөр сонинтой хамтран “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 2-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд сэтгүүлчдийн цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 1 )
tertei tergui hun gutgeed hulsuur zahialgat niitlel bicheed mungu olchihdog budagchinguudad tsalin bas bh hereg uu????