Өнөөдөр УИХ дах намын бүлгүүдийн ээлжит хуралдаан болно. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал 10.00 цагаас “А” танхимд болох Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдахаар болжээ.
Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )