Ерөнхийлөгчид сайд нар бараалхав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй гадаадын төлөөлөгчдийн зарим тэргүүн өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгчид бараалхагчдын дунд Гадаад хэргийн сайд, дэд сайд, Олон улсын байгууллагуудын хүндэт төлөөлөгч гуч гаруй хүн байв.

Ерөнхийлөгч Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн өмнөөс манай илгээсэн урилгыг хүлээн авч ардчиллын элч төлөөлөгчдийн бага хуралд хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top