ТАВДУГААР ЦУВАА ГЭЖ ХЭН БЭ?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Тавдугаар цуваа - дотоодын урвагчид гэсэн утгатай үг. (испаниар: Quinta columna)

 XX зууны эхэн үед өнөөгийн Испани хаант улс байсан ба гүн гүнзгий уналт хямралын байдалд байжээ. Энэхүү хагас феодалийн зохион байгуулалттай улс нийгэмд нийт хүн амын дийлэнх нь ядуурлын түвшингээс доогуур амь зууж байсан ба тэдний олонх нь болох тариачид ядаж хүнсэндээ тариа тарих хангалттай газаргүй, газар эзэмшигч феодалуудынхаа хатуу харгис мөлжлөг доор тарчилж байсан юм. Үлдсэн хэсэг албан хаагч, ажилчид нь орон нутгийнхаа капиталистуудын хайр найргүй мөлжлөг шимэгчлэл, бүрэн эрхшээл доор өдөр хоногийг өнгөрөөж байсан ажээ.

 Ард түмнийх нь дийлэнх олонхийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж байсан дэвшилтэт хүчнүүдийн шахалтаар, олон удаагийн дотоод бослого тэмцэл үймээн самууны дараа 1931 онд Испанид хаант засаглал нь унаж хаан нь Франц уруу зугтан гарч тэнд очоод үхсэн юм. Үүний дараа испаничууд бүх нийтийн сонгууль явуулж социалистууд засгийн эрхэнд гарч шинэ үндсэн хуулиа баталж Испанид бүгд найрамдах засаглалыг тунхагласан билээ. Хуучин хаад ноёд, феодалийн бүх эрх ямба, давуу эрхүүд ба цол мяндагуудыг цуцалж бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байх, иргэн бүр ажил хөдөлмөртэй байх эрх, онцгой тохиолдолд улс нийгмээсээ хамгаалалт авах эрх, улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх гэх мэт урьд өмнө хэзээ ч энэ улсад байгаагүй өргөн эрх, эрх чөлөөг ард түмэн тэмцлээрээ олж авч тунхагласан юм.

Гэвч энэ бүх шинэ дэвшилт өөрчлөлтүүд нь урьд өмнө нь дотоодын эрх баригчид асан баян феодал, капиталист ангийн цөөнх давхарга ба гаднын зарим улс гүрнүүдийн эрх баригч ангиудын энэ улс оронд явуулж байсан гадаад эрх ашигт нь нийцэхгүй байсан учир тэд испанийн улс нийгмийг хэд хэдэн хагалан хуваах, энэ бүх дэвшилтэт өөрчлөлтүүдийг үгүй хийх явуулгуудыг тасралтгүй хийж байсан юм. Ингээд тэдний өдөөн хатгалт турхиралтаар 1936 -1939 онд, нийтийн эрх ашгийн дэвшилтэт үзэл санаануудыг хамгаалж байсан ард түмний дийлэнх олонх ба өмнөх эрх баригч цөөнхийн хөлсөлсөн генерал Франкогоор толгойлуулсан хувьсгалын эсэргүүчүүдийн хооронд ширүүн зэвсэгт тэмцэл дүрэлзэж Испанид Иргэний дайн гарсан юм. Чухам энэ дайны үеэр өнөөгийн дэлхийн шударга хүн төрөлхтний үзэн ядаж жигжиж байдаг тавдугаар цуваа - манайхаар бол дотоодын дүлзэнгүүд гэдэг хэллэг, ойлголт анх үүссэн түүхтэй...

 Тавдугаар цуваа гэдэг нэр томьёог Франкогийн хөлсний эсэргүү талын армийг удирдаж байсан генерал Эмильо Мола анх хэрэглэсэн ажээ. Тэрээр 1936 оны 10-р сард хөлсний армитайгаа испанийн нийслэл Мадрид уруу давшиж байхдаа нийслэлийн оршин суугчид хандаж радиогоор тэднийг ухуулж ятгасан үг хэлсэн ажээ. Энэ үгэндээ тэрбээр түүний удирдлгага дор байгаа хөлсний армийн дөрвөн цуваанаас гадна Мадрид хот өөр дотор нь бас тавь дахь цуваа нь байгаа, тэгээд тэдний энэ тавдугаар цуваа нь яг шийдвэрлэх мөчид хотыг хамгаалагчдын араас дайрч “араас нь хутгаа  шаах” болно гэж мэдэгдсэн юм.

Франкочуудын талынхны энэ “тавдугаар цуваа” нь нийслэл хот дотор энд тэнд худал ухуулга ятгалга явуулж хий хоосон сандрал бачуурал тарьж хотын хэвийн амьдрал ба үйл ажиллагаанд элдвээр саад тотгорууд хийж, төрийн албанд тагнуул туршуулуудаа шургалуулж энд тэнд илэрхий хорлон сүйтгэх ажиллагаагаа идэвхтэй сэм явуулж байсан ажээ. Ингэхдээ тэд ямар нэг үзэл санааныхаа төлөө бус ердөө л мөнгө хөрөнгөний төлөө, цөөнхийн эрх ямба ашгийн төлөө, харийн улс гүрнүүдийн далд ашиг сонирхлуудын төлөө “араас хутгаа шааж” байсан ажээ. Франкочууд ч тэдний олон туршуул тавиулууд, тэднийг дэмжиж байгаа урван тэрслэгчид бүгд найрамдахчуудын ар талд нь ажиллаж байгаа гэж удаа дараа сайрхан мэдэгдэж байсан юм.

 Энэ цагаас хойш “тавдугаар цуваа” (quinta columna) гэдэг нэр томьёо нь энэ дэлхийн бүх хэл дээр шударга үнэнч хүн бүрийн үзэн яддаг урвагчид, гаднын хөлсний суртал ухуулагчид, улстөрийн хүүхэлдэйнүүд, мөнгө ашиг хонжооны шунал тачаал ба ухвар мөчид аймхай хулчгараасаа болж улс Эх орон, Ард түмнийхээ эрх ашгийн эсрэг үг хэлж нийтлэл бичиж ярилцлага өгч үйл хөдлөл алхамуудаа хийж байгаа усан тэнэгүүд гэсэн утгатай болсон байна.

 1939-1945 онд болсон Дэлхийн II дайны үеэр европын олон оронд байсан, немцийн фашистуудад энэ орнуудыг эзлэн авч түрэмгийлэхэд нь тусалж байсан нацистуудын нууц  туршуул, далд тавиулууд, суртал ухуулагчдыг тавдугаар цуваа гэж нэрлэж байсан юм.

 Одоо энэхүү "тавдугаар цуваагаар дотроос нь дэлбэлэх" арга тактик нь өнөөгийн геоулстөрийн тоглоомдоо ашиглах үндсэн арга нь, санхүү-эдийн засгийн эзлэн түрэмгийллээ тэлж байх хэрэгсэл нь, тархи угаалт - мэдээллийн дайны нөхцөлд ялангуяа ардчилал, зах зээл, хүний эрх гэх мэт тун ч зальжин харийн эрхшээл дарангуйллыг зүтгүүлж байхад  шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх болсон юм!!!

 Орчин үед тавдугаар цуваа гэдэг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол

 

  • Харийн захиалагчдынхаа дэглэсэн эмгэнэлт жүжгийн дүрүүдийг улс эх орондоо тоглож байгаа тэдний утсан хүүхэлдэйнүүд юм.
  • Харийн эздийнхээ ил далд эрх ашгийг улс эх орондоо хуульчилж өгч байгаа мунхаг улстөрчид юм.
  • Харийн хулхи үзэл суртлыг нь хувийн өчүүхэн [либерал] эрх ашгийнхаа үүднээс зориудаар эсвэл юмны цаад учир начир мэдэхгүй ухвар мөчдөөсөө болж цээжээрээ хамгаалж “ичсэн хүн хүн алдаг” гэдэг зарчмаар зүтгүүлж байгаа усан тэнэгүүд юм.
  • Харийн неолиберал санхүү-эдийн засгийн боловсрол - economics гэгчийг эдийн засгийн ухаан гэж эндүүрсэн, харийн "багш нарынхаа" далд ашиг сонирхлыг улайран хамгаалж зүтгүүлж байгаа зомбинууд юм.
  • Харийн хүчний геоулстөрийн цаад далд сонирхлыг нь далдлан сурталчлагчид юм.
  • Улс нийгмийн нэгдэл нягтралыг янз бүрийн аргуудаар “байнга хагалан бутаргаж дараа нь олон жижиг хэсэг болсон нийгмийг нь дарангуйлан эрхшээлдээ захир” гэдэг найруулсан хорыг нь хулхи үзэл суртлаасаа либерал эрх ашгаараа эсвэл усан тэнэгээсээ болж дагалдагч гар хөлүүд юм.
  • Харийн эзэд нь алсаас мөнгө санхүүжилт, элдэв төсөл хээл хахууль, хулхи үзэл суртлаар дэмжиж байдаг, утсан чинээ улаан амь + мөнгө материаллаг баялагийг тахин шүтдэг, улс орноо гаднын "төслүүдэд" зарж байгаа тэдний гар хөлүүд урвагчид юм.
  • Харийн мөнгө санхүүжилтаар, өөрийнхөө өчүүхэн ашиг сонирхлын төлөө “бидний аз жаргалын төлөө тэмцэгч” баг өмссөн, улс орноо гаднын мөнхийн колони болгохоор мурчийж байгаа хөлсний суртал ухуулагчид юм.
  • Харийн хүчинд ашигтайгаар түүхийг засварлан гуйвуулагч, түүхийг гүтгэн гүжирдэгч өдөөн хатгагчид тархи угаагчид юм. 
  • Харийнхны “эелдэг зөвлөгөөгөөр” санхүү-эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн гэх мэт тогтолцоогоо нураан самарсаар байгаа хүн-бичнүүд юм.
  • Мэдэхгүй байгаагаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, гэхдээ заавал засаглаж байх тачаалтай улстөрчид, эрх баригчид юм.
  • Гадаадад мөнгө санхүү, үл хөдлөх хөрөнгө, эхнэр хүүхдээ байршуулсан мөртлөө энд бизнес, улстөр хороо найруулж байдаг, хойч ирээдүйгээ монголын ард түмэнтэй холбож үздэггүй "нүүдлийн шувууд" шиг этгээдүүд юм.
  • Хувийн эрх ашгаа ардчилал+эрх чөлөө+хүний эрх мэтийн хийсвэр хулхи суртлаар халхавчлан улс нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, харийн хэрэглэгчдийн нийгмийг нь магтан дуулдаг, Эх орон Тусгаар тогтнол гэдэг ойлголтыг гуйвуулан шоолж үгүйсгэдэг неолибералчид юм.

Тавдугаар цуваа гэдэг бол өргөн утгаараа дайсны аливаа хөлсний нууц агентууд эсвэл харийн хүчинд юмны нарийн учир начир мэдэхгүйгээсээ болж "харанхуйгаараа" ашиглагдаж байгаа "гэнэн" этгээдүүд (хорлон сүйтгэгчид, өөрийн ажил үүргээ үл гүйцэтгэгчид, далдуур эсрэг үйлдэл хийгчид, тавиул туршуулууд, тагнуулууд, өдөөн хатгагчид, алан хядагчид, нөлөөллийн агентууд) гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.119) 2025 оны 03 сарын 13

Босоо гөхдөгөөс эхлээд 5-р цуваанаас манайд пиг чихээстэй

1  |  0
ene niitleliig bur olon hund hurgeh heregtei(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

manaid ene army bi bolood udaj bna bid edniigee hezee ustgah um we ard tumeen

1  |  0
Top