Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн авьяас чадварыг нээн хөгжvvлэх зорилготой “Хаврын баяр-бидний баяр” урлагийн наадмыг зохион байгуулдаг билээ. Энэхүү наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах юм байна. Уг урлагийн наадамд Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын дэргэдэх сайн дурын клубын хүүхдүүд 2 насны ангилалд дуу, бүжиг, хөгжим гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.
Наадмын ялагчдыг тодруулахдаа шүүгчид оролцогчдыг үзүүлбэрээ хэрхэн үзүүлж байгаагаар нь дүгнэхээс гадна тайзны соёл, хувцаслалт, дууны сонголт, гүйцэтгэл, ур чадвар, хөгжмийн бичлэг, үзэгчдийн үнэлэмжийг бас харгалзаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )