Өнөөдөр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр. Энэ өдрийг НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр хэмээн тунхаглажээ. Эцэг эхчүүдээс “Та хүүхдээ зоддог уу” гэсэн санал асуулга явуулахад хүүхдээ алгадсан таван эцэг эх тутмын хоёр нь “арай хэтрүүлдэг” гэжээ. Хүүхдээ зодсоны дараа томчууд үргэлж харамсдаг. Гэхдээ тэвчээр нь барагдахдаа тэд дахиад л хүүхдээ зоддог байна.
Тиймээс уг өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг ивээх сантай хамтран өнөөдөр 14.00-16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгуулах аж. Өдөрлөгийн үеэр хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, зөв харилцах талаар иргэдэд мэдээлэл өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
busad odor zodoj bolox ni ee?
baga bhad etseg eheesee algan****hurtehed bie hunguruud l yavchihdag bj bilee algaduulah aav eejtei bh saihaan tegeed ch etseg ehdee zoduulahad muu yumnaas angijirdag gej uvug deedsiin surgaal bdag l yum daa