Налайхын нүүрсний уурхайг 55.6 сая төгрөгөөр хаахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Налайхын нүүрсний уурхайд хууль бусаар олборлолт явуулж хүмүүс осолд орж амь нас эрсдэх асуудал газар авсаар байгаа билээ. Тиймээс лиценз эзэмшдэг талбайн гадна байгаа ам цооногийг хааж эхэлсэн. Мөн энэхүү ажилд шаардагдах хөрөнгийг хотын дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, шилжүүлсэн байна.

Ам цооногийг дарах ажилд 55.6 сая төгрөгийг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болж, энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Ё.Гэрэлчулуунд даалгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top