Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар мод огтлохыг таван жилийн хугацаагаар хориглосон шийдвэрт гарын үсэг зурлаа. Ойн нөөц хомсдож байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд үүнийг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Энэхүү шийдвэр нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Сэтгэгдэл ( 0 )