“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт ярилцлага Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд болж өнгөрлөө. Уулзалтанд ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, ЗДТГ-ын дарга О.Манарбек, “Илтгэх эрдэм” хүрээлэнгийн тэргүүн уран илтгэгч доктор Б.Гэрэл, ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу, бүжгийн чуулга, дүүргийн Соёл урлагийн ордны тоглолт болж дүүргийн хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид, хүүхэд залуусын төлөөлөл оролцлоо.
Уулзалтыг нээж бригадын генерал Ж.Бадамбазар Монгол цэргүүд дэлхийн энх амгалангийн төлөө нэгдсэний үр дүнг дүгнэсэн бол дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Эх оронч сэтгэлгээний талаар өөрийн бодлоо хуваалцсан юм. “Монгол цэргийн бие бүрэлдэхүүн шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбар манай улсад өнөөдөртөө байхгүй” гэсэн доктор Б.Гэрэл гуайн дүгнэлтийг сонсож дэлхийн энх амгалангийн элч болсон энхийг сахиулагчидтай хамт Монгол төрийн дууллаа дуулахад өөрийн эрхгүй омогших сэтгэл төрж байснаа нуух юун. Монгол цэргийн хийморь өөдөө байж, эх орон минь өнө мөнхөд хөгжин дэвших болтугай.

Сэтгэгдэл ( 0 )