Монгол улсын иргэн үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн тулд цэргийн алба хаадаг билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн хавар татагдсан цэргүүд 5 сарын 1-3-ны хооронд халагдах гэж байна. Харин цэргийн албанд иргэдийг татах гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 5 сарын 3-5-ны өдрүүдэд дүүрэг бүрт байгуулагдах “Цэрэг татлагын товчоо”зохион байгуулахаар боллоо. Дүүрэг бүрт байгуулагдах “Цэрэг татлагын товчоо ”-ны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм байна.
Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах үеэр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэх аж. Харин эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх ажлыг дүүргүүдийн Цэрэг татлагын товчоо зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/347 тоот захирамж гаргасны дагуу дээрх ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
yag vnen.ihenhi ni oorsdiigoo daind yawaad irchihsen met sanaj yawaa