Өнөөдөр “Таван эрдэнэ” эгшиглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Монголын ард түмэндээ хэдийнээ танил болсон нийтийн дууны төлөөлөл болсон дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэгдсэн уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо өнөөдөр 19.30 цагаас Монгол бөхийн өргөөнд толилуулах гэж байна. Тус тоглолтонд Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Г.Мэнд-Оёоо, Ч.Сангидорж, Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, Т.Найданжав, Л.Төмөрбат, Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлэх аж.

Мөн Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top