Хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци”-д олны танил жүжигчин, дуучин гээд авьяаслаг залуус олон бий. “Х-Түц”-ээс уран бүтээлийнхээ гарааг эхэлж, багагүй хугацаанд нэг тогооноос хоол идэж явсан жүжигчин Т.Түвшинтөр, Г.Нарансолонго, Б.Тэмүүжин нар ч “Эмоци” хамтлагаа байгуулахаар эртнээс төлөвлөсөн нь тодорхой. Урьд нь “Х-Түц” продакшнаас өрх тусгаарласан жүжигчдийн талаар элдэв яриа өрнөж, багагүй сенсааци дэгдэж байсан бол энэ удаад тэгсэнгүй.
Залуу жүжигчид “Х-Түц”-ийнхээ ах эгч нарт санаа бодлоо эвтэйхэн шиг ойлгуулж чадсан төдийгүй урам хайрласан үгсийг ч нь давхар сонсоод гарчээ. Тухайлбал, гавьяат жүжигчин И.Одончимэг “Эмоци” хамтлагийг удирдаж яваа Т.Түвшинтөр буюу Төөтөөд хандан “Угаасаа хэзээ нэгэн цагт даль жигүүрээ ургахаар нисч одно гэдгийг чинь мэдэж байсан. Ийм залуухан, бас авьяастай жүжигчдэд амжилт ар араасаа л ирнэ гэдэгт итгэлтэй яваарай” хэмээн сэтгэлийн үгээ уудалсан гэнэ. Төөтөө ч хошин урлагт данстай эрхэм жүжигчний хэлсэн үгэнд уярч, эгээтэй л нулимс унагаагүй гэдэг.
“Эмоци” хамтлагийн хувьд, хошин урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгохоор төлөвлөж буй бөгөөд шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажиллах юм байна.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 9 )
Zuv duu nar ter 3 bol tsadadgui muu gahai nar yum zuv odoo ahiigaa uudunu tataarai amjilt hurelee bi baatarhuu tsug shuu mass shine ue xtuts iig nam darna aa
Ene ganochir baatarxvv amibii nabchaa byambacogt metiin gazar ochij barag uuruu guij toglodog zolbin jujigchidees xol baigaarai dvv mini .odnoo egch ni
зувшдээ урваад байх юу байсым хэн ч оорийн хуссэнээр л амьдрах естой Амжилт хусье Хэнтэй хамтарч юу хийхээ оороо л шийд Хэн ч хажуунаас нь битгий оролц Зов бурууг нь цааг уе харуулаад огно
Nobshiin tootoo*****tootoo
Tootoo ygaasaa yrbagch bna.ontsgvi zalyy sh dee
hudlaa da sda
hudlaa da sda
hudlaa da sda