Майн баярыг тохиолдуулан Замын-Үүд хоёр өдөр ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Өнөөдөр Майн баярын өдөр. БНХАУ-д Майн баярын өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан  Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт өнөөдөр, маргааш буюу 5 сарын 1, 2-нд хаагдаж байна. Ингэхдээ зөвхөн автозамын боомт ажиллахгүй аж. Харин галт тэргээр зорчиж буй иргэдэд баярын өдрүүдээр урд хөрш рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой.

Хятад, Монгол улсын засгийн газар хоорондын гэрээнд  хоёр улсын тэмдэглэлт томоохон хэмжээний баяруудын үеэр хилийн боомт хаагдана гэж заасан байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top