Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо үдээс хойш яаравчлан хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор зарим хүнийг ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал тус намын гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболдыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
У.Барсболдын нэр сүүлийн үед Хөшөөтийн уурхайтай холбоотой хэмээн яригдаж байгаа нь ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Мөн нийслэл хотноо хуралдахаар товлосон Ард түмний их хуралдайн үеэр орон нутгаас ирсэн зарим төлөөлөгчдийг нэг дор цуглуулан, намын эсрэг суртал ухуулга явуулсан нь МАХН ын даргын биеийн байдал сайнгүй байгаа өнөөгийн нөхцөлд намын хамт олны эв нэгдлийг улам бэхжүүлэхийн оронд ийнхүү болчимгүй алхам хийж, ёс зүйгүй авирлалаа хэмээн буруутгажээ.

Сэтгэгдэл ( 2 )
Õàðâààñ õÿòàë öàðàéëñàí îíöã¿é õ¿í ø äýý. Àëü äýýðýýñ ë èäñýí óóñàí þìàíä õîëáîãäîîä áàéñàí ø äýý. Îëíû ¿ã îðòîé ø¿¿.
bolovson ynhan er