Хөгжмийн ертөнцийн хамгийн чадалтай хоолойтой, дур булаам бүсгүй Бейонси Энэтхэг дахь “Vogue” сэтгүүлийн энэ сарын дугаарыг чимэхээр болжээ. Дэлхийн шилдэг брэндүүдийн нүүрийг чимж байсан бүсгүй энэ удаа “Vogue”-тай хамтран ажиллаж байгаа нь анхны тохиолдол биш юм. Учир нь тэрээр өнгөрөгч гуравдугаар сард мөн Америкийн “Vogue”-ийн нүүр царай болон Британийн тус сэтгүүлтэй ч хамтран ажиллаж байжээ. Харин уран бүтээлийн хувьд алдарт поп од өнгөрөгч сарын 15-нд эхэлсэн “The Mrs. Carter” аялан тоглолтоо Европоор үргэлжлүүлж байгаа. Түүний аялан тоглолт ирэх есдүгээр сарын 13-нд Бразилын Рио хотод тоглосоноор өндөрлөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )