Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хонон өнжин оочирлон байж бүртгүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг намар биш зун явуулах шийдвэрийг салбарын сайд Л.Гантөмөр гаргасан. Энэ дагуу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас 20-ны хооронд бүртгэхээр болсон юм. Түүнчлэн зөвхөн тойргийн хүүхдүүдийг элсүүлэх шийдвэр гарсан байна. Тиймээс энэ сарын 10-наас өмнө шинээр элсүүлэх хүүхдийн тоог бүлэг бүрээр нарийвчлан гаргаж, тухайн хорооны эцэг эхчүүдэд мэдээллэхийг цэцэрлэгиин удирдлагуудад даалгажээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт зайлшгүй хамрагдах 2-5 насны хүүхдүүдэд цэцэрлэгт элсэх урилга хүргүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )