Залилан хийж яваа хүнээс сэрэмжлэгтүн

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Стандартчилал, хэмжил зүйн газрын нэрийг барин “Өөрийгөө Болдбаатар гэж танилцуулсан 30 орчим насны дээрх зурган дээр байгаа эрэгтэй тус газраас шалгалтаар явж байна, цахилгааны болон усны тоолуурын баталгаажуулалтыг шалгаж байна,Танай тоолуурыг үнэ төлбөргүй сольж өгнө гэж айл өрх, аж ахуй нэгжийг хуурч мэхлэн тоолуур болон бэлэн мөнгө авч 89995007 гэх утасны дугаар үлдээн явж байна” гэсэн гомдол тус газарт иржээ.

Иймд ард иргэд, аж ахуй нэгжийг сонор сэрэмжтэй байж холбогдох ажилтаны бичиг баримтыг үзэж тодруулж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
çî÷èí(49.0.195.14) 2013 оны 05 сарын 02

Áàðèàä õîðèíî áèç äýý. Õ¿í àëóóëàõ ãýýã¿é ë þì áîë.

0  |  0
Top