Хар тамхи оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Улаанбаатар хотын Гаалийн улсын байцаагчид 66 грамм "Гашиш" хэмээх мансууруулах төрлийн бодисыг илрүүлсэн байна.  Тодруулбал, Хонконгоос манай улсын иргэн Б-гийн оруулж ирсэн автомашин, түүний сэлбэгийг нарийвчлан шалгаснаар уг хэргийг илрүүлжээ. Улмаар тухайн бодисоос дээж авч ГЕГ-ын төв лабораторид шинжилгээнд явуулж, хариу нь өнгөрсөн сарын 30-нд гарсан аж.

Дүгнэлтээр "Гашиш" гэдэг хар тамхины төрлийн бодис болохыг баталсан бөгөөд уг хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.154) 2025 оны 03 сарын 13

oruulchikhsan baikhad oruulakhyg zawdaw gene ee khashish chini khamgiin khuchtei khar tamkhi

1  |  0
Top