Сонгуульд автомат систем ашигласан нь том дэвшил гэж үнэлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн сайд асан, Ландтаг /парламент/-ын Аюулгүй байдлын хяналтын хорооны дарга Манфред Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
    Бид  Монгол Улсын хөгжлийг олон жил  анхааралтай ажиглаж  байгаа бөгөөд өнгөрсөн богино хугацаанд Монгол улсад их өөрчлөлт гарсаныг  ноён Манфред Вайсс тэмдэглээд их өргөн уудам газар нутагт сонгууль зохион байгуулах нь  амаргүй  асуудал тул монголын сонгуулийн байгууллагын арга туршлага нь бидний сонирхолыг татаж байна. Ялангуяа сонгуульдаа автоматжуулсан систем ашиглаж байгаа нь том ололт, дэвшил гэдгийг онцлон тэмдэглэмээр байна гэж тэрээр хэллээ.
Уулзалтын үеэр тэд Монгол Улс дахь сонгуулийн тогтолцоо, сонгууль зохион байгуулж буй туршлага, сонгуулийн байгууллагын өмнө тулгамдаад буй асуудлын талаар сонирхож асуув гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top