Визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гонзало Гутиэрресийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа соёл урлаг, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Гонзало Гутиэррес нар “Дипломат болон албан паспорттай иргэд 30 хоног хүртэл харилцан визгүй зорчих хэлэлцээр”-т  гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАГА ДОРОМЖИЛ(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН АРД ТҮМНИЙГ ИХ ДОРОМЖИЛЖ БАЙНАА

1  |  0
zochin(89.217.94.87) 2025 оны 03 сарын 13

heregzeegui ornuudtai l iim zuilhiih umdaa

1  |  0
zochin(122.201.18.136) 2025 оны 03 сарын 13

khaa baisan ter peru-d yugaa hiij ochikhve dee

1  |  0
Top