Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 14 цэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Архидалд мансуурлын эсрэг ассоциаци Дорнод аймаг дахь салбар, олон нийтийн байцаагч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн холбогдох нийт 25 улсын байцаагч, ажилтанууд Хэрлэн сумын 10 багт 5 ажлын хэсэг томилж хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад зай талбайн хэмжээ бага, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалддаг, орон сууцны орц талд байрласан, зөрчил дутагдлаа удаа дараа давтсан нь илэрсэн аж ахуй нэгжүүдэд дээрх арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
uu hotod yum bh yamar zorigtoi alham hiichihvee gej gaihlaash dee huduu bol ted chine hunii ayar l amitad shuu dee hotiinhan bsan bol neg daraG UTASDAAD L GUITSEE TER DOROO L NUGUU tseg in margaash arhi borluulaad l ehlene ha ha ha