Өнөөдрөөс нийслэлд цэрэг татлага эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Өнөөдрөөс нийслэлд цэрэг татлага эхэлж байна. Одоогоор нийслэлийн цэргийн насны залуучуудын 93 хувьд нь цэргийн зарлан дуудах хуудас очжээ. Энэ жил шинээр алба хаах цэргүүдийг тээвэрлэх машинуудыг дүүргүүдийн замын цагдаа шалгаж дуусаад, ЗЦГ-ын командын дагуу нэгдүгээр эгнээгээр тээвэрлүүлэхээр болжээ.

 Цэрэг татлагын комисс  Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top