“Ромьео & Жултетта”-гийн жүжигчид улаан хивсний ёслолд оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромьео & Жульетта” жүжгийг Монголд анх удаа  мюзикл хэлбэрээр нь тавихаар уран бүтээлчид эртнээс зэхсэн. Тэгвэл үзэгч олныг удтал хүлээлгэсэн энэхүү жүжгийн нээлт өнөөдөр UB palace-ийн концертын их танхимд тоглогдох нь. Мюзикл жүжгийн уран бүтээлчид улаан хивсний ёслолын арга хэмжээнд оролцох бөгөөд Ромьеогийн дүрд “А-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа юм.

Дурлалт хосуудын мөнхийн билэгдэл болсон “Ромьео & Жульетта” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулахад 200 гаруй сая төгрөг зарцуулсан гэх бөгөөд уран бүтээлчид 50 гаруй  дуу дуулах юм байна.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top