Алтан гахай жилд төрсөн хүүхдүүд ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орно. Үүнд 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс 2008 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Тухайлбал нийт 52700 гаруй хүүхэд элсэнэ гэсэн баримт байна. Бүртгэл өнгөрсөн сарын 20-оос эхэлсэн бөгөөд энэ сарын 10-нд дуусна. Бүртгүүлэх материал нь хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эх асран хамгаалагчийн цахим үнэмлэх болон хуулбар, хүүхдийн 4x6 хэмжээтэй цээж зураг хоёр хувь байх шаардлагатай юм байна. Сургуулиуд эхний ээлжинд харьяа нутаг дэвсгэрийнхээ хүүхдийг бүртгэх ёстой бөгөөд Нийслэлийн засгийн газар, дүүргийн боловсролын хэлтсээс сургуульгүй хорооны хүүхдүүдийг ойролцоо сургуулиудад хуваарилах зохицуулалт хийж байгаа юм.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга улсын хэмжээнд 755 сургууль бий багш хүрэлцээтэй гэсэн бөгөөд харин Улаанбаатар хот болон зарим аймгийн төвд сургуулиуд ачаалал ихтэй, хүрэлцээгүй байдаг. Гэхдээ тоо хэтэрлээ гээд хүүхдийг сургуулиас завсардуулж болохгүй. Харьяаллын хүүхэд мөн л бол авах хэрэгтэй гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )