Ховд аймгийн Жаргалант сумын “Бичигт” багийн нэгдүгээр гудамжинд оршин суугч Д-гийн гэр энэ сарын нэгний өдөр шатаж, бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Тухайлбал, гал гарах үеэр гэрт байсан зургаан настай эмэгтэй хүүхэд хэн нэгний тусламжийг авч чадалгүй харамсалтайгаар амиа алдсан байна.
Гал гарсан газарт аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 48 дугаар анги ажилласан ч охины амийг аварч чадаагүй байна. Өдгөө холбогдох байгууллагынхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )