Нийслэлчүүд архигүй цэнгээний газартай болох уу

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 04

Нийслэлийн хүн амын 64 хувийг 35 хүрлэх насны залуус эзэлдэг гэсэн тоо баримт байдаг байна.  Улаанбаатар хотын нийт хүн амын талаас илүү хувийг эзлэж байгаа 35 хүртлэх насны хүүхэд залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор Архигүй цэнгээний газар байгуулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас төлөвлөж байгаа аж.

Архигүй цэнгээний газар байгуулах төслийг нийслэлийн Иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг авснаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мөн санал авсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 617 ресторан, 779 баар, 249 кафе, 1200 гаруй цайны газар, 15 түргэн хоолны цэг нийт 2860 гаруй  хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ажиллаж байгаа юм байна. Үүнээс согтууруулах ундаагаар үйлчилдэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний 1645 газар байгаа юм байна. Гэвч эдгээр газрууд нь архи согтууруулах ундаагаар үйлчилж, чөлөөт цагаа өнгөрөөхөөр орсон хүүхэд залуус архины буруу хэрэглээнд татагдан орох явдал газар авч байна гэж мэргэжлийн байгууллагууд үздэг байна. Тиймээс өсвөр насныхан болон залуусыг төрсөн өдөр, найзуудын уулзалт төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт баяруудаа зохион байгуулахад таатай орчин бүрдүүлэх, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр хүүхэд залуучуудын сонирхлыг татахуйц өвөрмөц тохижилт үйлилгээтэй газруудыг олноор байгуулах зорилгоор архигүй цэнгээний газар ажиллуулах журмыг боловсруулжээ. Журмын төсөлд архигүй цэнгээний газрын үйл ажиллагаа явуулах газар нь залуучуудын бүжиглэх талбайтай, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь барилгын норм дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангасан, Монгол Улсын хоолны газрын ангилал зэрэглэлийн үндсэн шаардлагад заасан стандартуудыг хангасан байх ёстой гэдгийг тусгаж өгсөн байна. Мөн хүүхэд залуусын сонирхол татахуйц урлаг, спорт, соёлын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу байнга явуулж байх үүргийг Архигүй цэнгээний газрууд хүлээх юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ghfh(182.160.29.145) 2025 оны 03 сарын 13

balai yum hen oroh yum be tuilshral

1  |  0
zochin(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

tosowiin mongo ideh shildeg arga bna da

1  |  0
Top