Рок попынхон “Харанга”-тай цуг бут авах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 04

Монголын рок поп урлагийн түүхэн товчоонд бүхэл бүтэн 20 жилийнхээ намтарыг яруу тодоор бичиж яваа “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо ирэх сарын 17, 18-нд UB Palace-ын концертын их танхимд хийхээр болжээ. Тоглолтын найруулгыг “On’n Off” продакшны ерөнхий захирал С.Ононбат хариуцан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Я.Одсүрэнг урлагийн андууд нь “Оогий” хэмээн дууддаг бөгөөд  гитар тоглохоос гадна олон сайхан ая зохиосноороо монголын ард түмэнд танигдсан нэгэн. Тухайлбал “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” зэрэг дууны аяыг зохиосоны зэрэгцээ “Sweetymotion” хамтлагийн  “Хаахна явна”,  Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”,  залуу дуучин Иная “Гудамж” зэрэг олны хүртээл болсон олон гайхалтай хит болсон уран бүтээлийн эзэн гэдгийг нь мэдэх хүн олон бий. Ийнхүү “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” дуунд дурлаж хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдийнхээ баярыг хуваалцахаар хийж буй  анхны бие даасан тоглолтондоо монгол түмнийг урин заллаа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
www(122.201.18.7) 2025 оны 03 сарын 13

xarangiixan tvrvvlj vxseniigee amia bodsond tootsno gesen gesen shvv...

1  |  0
Лодой(202.179.22.55) 2025 оны 03 сарын 13

Оогий Манлай 2 нэгнээ үхэхээр яана даа.

1  |  0
Top