Цэргийн алба хаагаагүй 26 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаадаг. Засгийн газраас жил бүр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг тогтоодог. Тэгвэл энэ жил 3 сая 400 мянга 750 төгрөг улсад төлөөд цэргийн албаа хааж болох гэнэ.
Энэ мөнгийг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, хоол хүнс, сум, галт хэрэгсэлд зарцуулдаг байна. Жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь дүйцүүлэн хаах мөнгөн дүнг нэмэгдэхэд хүргэж байгааг баттай эх сурвалжаас мэдээлжээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )