Монополь байдлаа ашиглан буу сумны үнийг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол ШӨХТГ-т байнга ирэх болсонтой холбогдуулан Монгол улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах зах зээлд "Асэ трейвэл", "Хорсменклаб" ХХК-уудын үйл ажиллагааг хянаж үзэн тус тус давамгай байдалтай ахуй эрхлэгч гэдгийг нь тогтоолоо.
Ингэснээр давамгай байдлаа ашиглан үнээ дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх байдлыг зогсоох боломжтой болж байгаа аж. 20 ширхэг нь 30 мянган төгрөгний үнэтэй байдаг сумыг нэг ширхэгийг нь 25000 төгрөгөөр зардаг, бууны үнээ гурав нугалж байна гэх гомдолыг тус газар нь шалгаж байгаа бөгөөд үнэхээр иргэд, хэрэглэгчдийн гомдол шалгалтын явцад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч болохоор боллоо.

Сэтгэгдэл ( 3 )
tegeed hyamdarsan yumuu
Унэн шуу ойрхон ойрхон ороод л унэ асуухад асуух болгонд нэмэгдсэн байдаг 2011 онд 1500000 байсан випер 2012 онд 2300000 болчихсон байна ойрд асуугаагуй бур нэмэгдээ биз орсолдогчгуй болохоор аргагуй дэ
mash zuw bayrlalaa