Хоёр дахь охиноо төрүүлээд хэсэг хугацаанд нам гүм байсан топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Ларьдма” киногоор эргэн ирлээ. Хартай нөхрийнхөө гарын шүүс болж, улмаар хүн амины хэрэгт буруутгагдан өргөс торны цаана сууж буй хөөрхий бүсгүйн дүрд тоглосон тэрбээр амаржаад удаагүй гэхэд гоо сайхан, бие галбир нь хэвээрээ байгаа талаар үзэгчид шивэр авир хийж суусан.
Жүжигчин бүсгүй “Ларьдма” киноны нээлтийн үеэр тун кинонд зураглаачаар ажилласан Б.Базаррагчаатай хамт Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан юм. Продюссер Б.Навчаагийн хувьд, топ моделиор илүүтэй танигдсан сайхан бүсгүйг жүжигчний уран чадварын талаасаа хэн болохыг нь энэхүү киногоор харуулна гэж хэлсэн амандаа хүрсэн бололтой. Ямартаа ч, энэ үдэш цугласан олны танил бүсгүйчүүд кинотеатраас нулимсаа залгин гарч, өөр хоорондоо үзэл бодлоо хуваалцсаар одлоо.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
Bayr hurgey uran buteeld n bas goy hargdj bn shuu ug n ih shan busgui shuu amjilt