Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар охиндоо Аялгуу хэмээх нэр өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Нийтийн дууны ертөнцөөс төрсөн ээлжит хос болох залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хэдхэн сарын өмнө анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн билээ. Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуугаар олонд танигдсан дуучин хос маань бяцхан охиндоо Аялгуу хэмээх содон нэр өгчээ. Мэдээж хэрэг, дуу хуураар хөглөгдсөн аялгуулаг ертөнцөд учирсан болохоор хайр сэтгэл, хамтын амьдралынх нь билэг тэмдэг болсон хөөрхөн охиноо ийн нэрлэсэн байж ч болох юм.

Юутай ч, дуучин хос охиныхоо хамт зургаа авахуулан урлагийн ертөнц дэх найз нөхөддөө сонирхуулж яваа юм байна. Ихэвчлэн хайрын дуугаар занималдаж явсан дуучин Э.Чулуунчимэг ч ээж болоод ихэд өөрчлөгдөж хайр энэрэл, эхийн сэдэвтэй дуу дуулахаар шийдсэн гэнэ. Мөн дуучин нөхөртэйгээ хамт дуулсан хоёр ч дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгоод амжжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nina(139.5.216.198) 2025 оны 03 сарын 13

eregtei n usee bosgomoor yumaa. nalchiisan l yum yavah yum. kkk

1  |  0
oogii(202.170.81.155) 2025 оны 03 сарын 13

Chukadaa amjilt husye. Mundag duuldag saihan busgui shuu.Ohin nbas huurhun bna.

1  |  0
Gerelee(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Saihan hosuud saihan duuchid shuu az jargal husie

1  |  0
Нараа(27.123.213.62) 2025 оны 03 сарын 13

Энэ содон нэр бишээ. Аялгуу нэртэй хүүхэд байдаг ш дээ

1  |  0
Top