Солонгосын Намянгюүоб компани нь бүх төрлийн сүү , сүүн бүтээгдэхүүн , бяслаг ,ундаа , хүүхдийн сүү тараг гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төдийгүй компанийнхаа салбар цэгүүдийг гинжин сүлжээгээр байгуулан , айл өрхүүдийн гэрт өглөө бүр хүргэж өгөх үйлчилгээг эрхэлдэг томоохон байгууллага юм. Гэвч уг байгууллагын удирдлагууд , тус компанийн салбар цэгүүдийг байгуулан айл өрхөд гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг эрхэлдэг салбарууд болон бусад дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн борлуулах хэмжээг хэт өндөр тавин , хэрвээ худалдаж чадаагүй бол торгуулийн мөнгө авах, хэрэглэгчдийн худалдан авахгүй байгаа бүтээгдэхүүнүүдэд захиалга авч гэрээр хүргэж өгөх үйлчилгээнд багтаахыг шаардах , худалдагдахгүй буцаагдан ирсэн бүтээгдэхүүнүүдийн мөнгийг салбарын эздээр төлүүлэх зэрэг арга хэрэглэж, улмаар тэднийг хэл амаар доромжилдог байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Тухайн компанийн бүтээгдэхүүнүүдийг салбар нэгжүүдэд тараан өгч тооцоо хийдэг байсан бөгөөд худалдагдахгүй байгаа бүтээгдэхүүнийг ямар нэгэн аргаар мөнгө болгон буцааж тушаахыг шаардаж байжээ. Энэ мэт дээрэнгүй үйлдэлд хэрэглэгчид болон дэлгүүрүүд Намянгюүоб компанийн бүх бүтээгдэхүүнүүдийг худалдахгүй , худалдан авахгүй байх урианд нэгдээд байгаа бол Цагдаагийн газраас тус компани салбар нэгжүүддээ бүтээгдэхүүнүүдээ албадан тулгаж худалддаг байсан эсэхийг шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )